• Нүүр хуудас
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН СУРГАЛТЫН НЭГДСЭН ТӨВӨӨС 2018 ОНЫ 01 ДҮГЭЭР УЛИРАЛД ЗОХИОН БАЙГУУЛСАН СУРГАЛТУУД

2018-04-10

   Гадаад хэлний "Абсолют" сургалтын төвд англи хэлний анхан дунд, шатны сургалтад цагдаагийн байгууллагын 40 алба хаагчийг хамруулжээ.

Мөн Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар төв, орон нутгийн цагдаагийн газар, хэлтсийн эрүүгийн мөрдөгч нарын ур чадварыг дээшлүүлэх сургалтыг Эрүүгийн цагдаагийн албатай хамтран 5 өдрийн хугацаатай вакумжуулан зохион байгуулж, 181 алба хаагчийг хамруулсан байна.

Түүнчлэн "Нийтийг хамарсан эмх замбараагүй байдал үүссэн үед цагдаа, дотоодын цэргийн байгууллагын үйл ажиллагаа" сэдэвт дадлага, сургуулилтыг Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албатай хамтран зохион байгуулж, 1356 алба хаагчийг оролцуулсан байна.