“ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДТЭЙ ХАРИЛЦАХ ХӨТӨЧ ЦАГДАА БЭЛТГЭХ НЬ” СЭДЭВТ МОДУЛЬ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус зөвлөлийн 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хүрээнд “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй харилцах хөтөч цагдаа бэлтгэх нь” сэдэвт модуль сургалт зохион байгуулагдаж байна.ыг Сүхбаатар дүүрэг дэх 29 дүгээр тусгай сургууль Хөгжлийн бэршээлтэй хүний хөгжлийн ерөнхий газартай хамтран энэ оны 12 дугаар сарын 12-ноос 14-ний өдрүүдэд тус төвд зохион байгуулж байна.
Сургалтад хөгжлийн бэршээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын сэтгэл зүйч Г.Энхбаяр “Хараагүй иргэдтэй харилцах онцлог”, “Сэтгэц, оюуны бэрхшээлтэй иргэдтэй харилцах онцлог” сэдвээр 4 цаг, Сүхбаатар дүүрэг дэх 29 дүгээр тусгай сургуулийн багш А.Азжаргал, Б.Туул нар “Сонсголгүй иргэдтэй харилцах онцлог”, “Дохионы хэллэг” сэдвээр 20 цагийн хичээл сургалтыг орсон. “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй харилцах хөтөч цагдаа бэлтгэх нь” сэдвээр Орон нутгийн цагдаагийн газар, хэлтсийн 25 алба хаагчдад хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй хэрхэн яаж харилцах талаар анхан шатны 24 цагийн сургалтыг явуулж байна.