• Нүүр хуудас
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ТӨЛӨВЛӨЛТ ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ХЭЛТЭСТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАВ.

2019-03-14
  ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ТӨЛӨВЛӨЛТ ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ХЭЛТЭСТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАВ.

Алба хаагчдын ажлын хариуцлага, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх ажлын хүрээнд “ Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын хэмжээнд 2019 онд хяналт, шинжилгээ үнэлгээ хийж, биелэлт үр дүнг тооцох баримт бичгийн тухай”, “ Байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө, анхаарах асуудал” сэдэвт сургалтыг Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн алба хаагчдад энэ оны 03 дугаар сарын 14-ний өдөр зохион байгууллаа.

Сургалтыг Цагдаагийн ерөнхий газрын төлөвлөлт зохион байгуулалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Г.Чинболд явуулж, байгууллагын хяналт, шинжилгээ, үнэлгээ хийх аргачлал, анхаарах асуудал, гарч буй алдаа дутагдлыг хэрхэн залруулж ажиллах тухай ойлголтыг өглөө.

Энэхүү сургалт явагдсанаар Монгол Улсын хууль тогтоомж болон Улсын Их хурал, Засгийн газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, Цагдаагийн ерөнхий газраас дэвшүүлсэн зорилго, зорилт, бодлого чиглэлийг нэг мөр хэрэгжүүлэх, үйл ажиллагааны гүйцэтгэл, үр дүн, нөлөөг дээшлүүлэх боломж нэмэгдэх юм.