• Нүүр хуудас
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧ НАР СУРГАЛТАНД ХАМРАГДЛАА

2019-03-15
                                 БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧ НАР СУРГАЛТАНД ХАМРАГДЛАА

Сургалтаар "Галт зэвсгийн тухай хууль","Иргэний болон харуул, хамгаалалтын зориулалттай галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах, аюулгүй байдлыг хангаж ажиллах нь","Эмнэлгийн анхан шатны тусламж"," Галт зэвсэгтэй харьцах сэтгэл зүйн бэлтгэл" сэдэвт 16 цагийн хичээл сургалтыг явууллаа.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн  29 дүгээр зүйлд "Улсын байцаагч, байгаль хамгаалагч нарт зэвсэг, бие хамгаалах тусгай хэрэгсэл хэрэглэх"-ээр заасан бөгөөд тус хуулийг хэрэгжүүлэх мэдлэг, ур чадварыг байгаль хамгаалагч нарт олгосноороо онцлог сургалт боллоо.