• Нүүр хуудас
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН СУРГАЛТЫН НЭГДСЭН ТӨВИЙН СУРГАЛТЫН БАГ ОРОН НУТАГТ АЖИЛЛАЖ БАЙНА.

2019-03-21
ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН СУРГАЛТЫН НЭГДСЭН ТӨВИЙН  СУРГАЛТЫН БАГ ОРОН НУТАГТ АЖИЛЛАЖ БАЙНА.

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2016 оны Б/105 дугаар тушаалаар батлагдсан “Иргэний болон харуул, хамгаалалтын зориулалттай галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө”-ний дагуу сургалтыг иргэдэд ойртуулж сум, дүүрэгт нь буюу Төв аймгийн Эрдэнэ сум, Багануур дүүргийн иргэдэд энэ оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 03 дугаар сарын 23-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Батлагдсан сургалтын төлөвлөгөөний дагуу танхимийн болон дадлага сургуулилтын хичээл, сургалтыг явуулж, галт зэвсгийн бүтэц, аюулгүй ажиллагаа, сэтгэлзүйн бэлтгэлжилт, хадгалалт хамгаалалт, эмнэлгийн анхны тусламж, ашиглалтын талаарх мэдлэг, ур чадварыг олгож байгаагаар онцлогтой.

Энэхүү сургалт нь галт зэвсгээр үйлдэгдэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой бөгөөд сургалтын үеэр бүртгэлгүй галт зэвсгийг бүртгэлжүүлж байна.