• Нүүр хуудас
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

"ТЕРРОР ҮЙЛДЭХ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ, МӨРДӨН ШАЛГАХАД АНХААРАХ АСУУДЛУУД" СЭДЭВТ СУРГАЛТ ЯВАГДЛАА.

2019-03-30

 Цагдаагийн ерөнхий газрын даргын энэ оны А/28 дугаар тушаалаар батлагдсан “Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх 2019 оны сургалтын нэгдсэн төлөвлөгөө”-г хэрэгжүүлэх ажлын хүрээнд Гэмт хэрэгтэй тэмцэх албаны эрүүгийн мөрдөгч, мөрдөгч нарт террор, биотерроризм, кибер, тэсэрч дэлбэрэх бодис, химийн бодистой  холбоотой үйлдэгдсэн гэмт хэргийг илрүүлэх үед шаардагдах хууль, эрх зүйн мэдлэг, ур чадвар, дадлыг олгоход чиглэгдсэн "Террор үйлдэх гэмт хэрэгтэй тэмцэх,  мөрдөн шалгахад анхаарах асуудлууд" сэдэвт сургалтыг энэ оны 03 дугаар сарын 27-29-ний өдрүүдэд тус төвд зохион байгуулж байна.

 Алба хаагчид сургалтад хамрагдсанаараа террорист халдлагад өртөж болзошгүй болон онцгой нөхцөл бий болсон объект, төрийн өндөр дээд зочин, төлөөлөгчдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор нөөц зам, маршрут, аврах гарц, барилга байгууламжийн схем зураглалыг гаргах, гадаад орны тэргүүн, өндөр дээд хэмжээний зочин төлөөлөгчдийн хурал зөвлөгөөн болох газар орчим /объект/-ын өрөө, тасалгаа, явах зам, маршрутын дугаар сэжиг бүхий газар, объектод урьдчилсан үзлэг, нэгжлэг хийж учирч болзошгүй эрсдэл, аюулаас урьдчилан сэргийлэх, террорист гэмт этгээдийг таних, шалгах, илрүүлэх чадварыг эзэмшиж,  таслан зогсоох мэдлэг, дадлыг олгоход чиглэсэн сургалт боллоо.