ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН СУРГАЛТЫН НЭГДСЭН ТӨВИЙН СУРГАЛТЫН БАГ ХӨДӨӨ ОРОН НУТАГТ АЖИЛЛАЖ БАЙНА.
Цагдаагийн ерөнхий газрын даргын 2016 оны Б/105 дугаар тушаалаар батлагдсан “Иргэний болон харуул, хамгаалалтын зориулалттай галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө”-ний дагуух сургалтыг иргэдэд ойртуулж Төв аймгийн Зуунмод хотод оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 04 дүгээр сарын 09-ний өдрүүдэд зохион байгуулж байна.
Батлагдсан сургалтын төлөвлөгөөний дагуу танхимийн болон дадлага сургуулилтын хичээл, сургалтыг явуулж, галт зэвсгийн бүтэц, аюулгүй ажиллагаа, сэтгэлзүйн бэлтгэлжилт, хадгалалт хамгаалалт, эмнэлгийн анхны тусламж, ашиглалтын талаарх мэдлэг, ур чадварыг олгож байгаагаараа онцлогтой бөгөөд иргэд ажил төрлийн байдлаас шалтгаалж тэр бүр Улаанбаатар хотод очиж сургалтанд хамрагдаж чадахгүй байгаа хүндрэлийг шийдвэрлэх зорилгоор Төв аймгийн цагдаагийн газартай хамтран дээрх сургалтыг зохион байгуулж байгаа юм.
Энэхүү сургалт нь галт зэвсэг ашиглан үйлдэгдэж буй гэмт хэргийн гаралтыг бууруулах, урьдчилан сэргийлэх ач холбогдолтой бөгөөд сургалтанд хамрагдсан 33 иргэнд галт зэвсгийн гэрчилгээ олголоо.