• Нүүр хуудас
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

“ЦАГДАА-ЖОЛООЧ НАРЫН УРАН ЖОЛООДЛОГО” СЭДЭВТ СУРГАЛТ ЯВАГДАЖ ЭХЭЛЛЭЭ.

             “ЦАГДАА-ЖОЛООЧ НАРЫН УРАН ЖОЛООДЛОГО” СЭДЭВТ  СУРГАЛТ ЯВАГДАЖ ЭХЭЛЛЭЭ.

Цагдаагийн ерөнхий газрын даргын энэ оны А/28 дугаар тушаалаар батлагдсан “Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх 2019 оны сургалтын нэгдсэн төлөвлөгөө”-г хэрэгжүүлэх ажлын хүрээнд алба хаагчдын ур чадварыг ахиулах  “Цагдаа-жолооч нарын уран жолоодлого” сэдэвт сургалтыг энэ оны 04 дүгээр сарын 08 наас 04 дүгээр сарын 10-ны өдрүүдэд Цагдаагийн ерөнхий газрын Автобаазтай хамтран зохион байгуулж байна.

Цагдаа-жолооч нь гэмт хэргийн газар дээр хурдан шуурхай очихдоо зам тээврийн осол гаргахгүй, бусад үед замын хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөний дүрмийг сайтар дагаж мөрддөг, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг ханган, дуут дохио хэрэглэн замын хөдөлгөөнд оролцохдоо давуу эрх эдэлдгийн хувьд жолоодох ур чадвар өндөртэй байж, тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтлийг оношилж, засварлаж чаддаг байх, шаардлагатай үед цагдаагийн алба хаагчийн нийтлэг үүргээр хэргийн газрын хамгаалалтыг хийх тохиолдолд хэрхэн яаж ажиллах ур чадвар, дадлыг эзэмшүүлэх онол практикыг хослуулсан сургалт явагдаж эхлээд байна.