• Нүүр хуудас
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

САХИЛГА ХАРИУЦЛАГЫН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2019-04-02
                              САХИЛГА ХАРИУЦЛАГЫН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Монгол Улсын Засгийн газрын “Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” 2017 оны 01 дугаартай албан даалгавар, “Төрийн албаны сахилга, хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” 2018 оны 258 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах, алба хаагчдын сахилга, хариуцлага, ёс зүйг дээшлүүлэх сахилгын зөрчлийн шалтгаан нөхцөлийг тогтоож, арилгуулах, урьдчилан сэргийлэх зорилгоор тус төвийн 2019 оны 01 дүгээр улирлын “Сахилга хариуцлагын зөвлөгөөн”-ийг 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр зохион байгууллаа.

Зөвлөгөөнөөр 2019 оны 01 дүгээр улиралд хийсэн ажлын тайлан болон Цагдаагийн байгууллагын болон тус төвийн алба хаагчдаас үйлдсэн сахилга, ёс зүйн мэдээллийг танилцуулж  сахилгын зөрчил гарч байгаа шалтгаан нөхцөл, түүнийг арилгуулах арга зам, цаашид авах арга хэмжээний болон сахилгын шийтгэлийн хор уршгийн талаар мэдээ, мэдээлэл өгч, сахилгын шийтгэл оногдуулсан алба хаагчид “ИТГЭЛ НАЙДВАРЫН ХУУДАС” гардуулан өгсөн.

Зөвөлгөөнөөс “САХИЛГА ЁС ЗҮЙН ЗӨРЧИЛГҮЙ ХАМТ ОЛОН” болох уриалга гарган алба хаагч нар дэмжсэнээр сахилга хариуцлагын зөвлөгөөн дууссан.

Зөвлөгөөний дараа шинээр томилогдсон алба хаагчид цагдаагийн тангараг өргүүлэх арга хэмжээ болж, хугацааны цолоор шагнагдсан алба хаагчдад цагдаагийн цолыг гардууллаа.

Төвийн алба хаагчдад уг арга хэмжээний үеэр Онцгой байдлын ерөнхий газрын харьяа хурандаа генерал С.Равдангийн нэрэмжит Цэргийн гавьяаны улаан тугийн одонт Үндэсний аврах бригадын болон Хилийн цэргийн 0151 дүгээр ангийн алба хаагчдын урлагийн тоглолтыг үзүүлж сонирхууллаа.