“ХОЙШЛУУЛШГҮЙ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ АРГА,ТАКТИК” СУРГАЛТ ЯВАГДЛАА
Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх “2019 оны сургалтын нэгдсэн төлөвлөгөө”-г хэрэгжүүлэх ажлын хүрээнд нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын 26 хэсгийн байцаагч нарт “Хойшлуулшгүй ажиллагаа явуулах арга, тактик” сэдэвт сургалтыг энэ оны 04 дүгээр сарын 15-17-ны өдрүүдэд тус төвд зохион байгууллаа.
Алба хаагчид сургалтад хамрагдсанаар сум, дүүрэг, хороонд үйлдэгдэж буй гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох, хойшлуулшгүй ажиллагаа явуулах, зөрчлийн мэдээллийн санд ажиллах ур чадвар эзэмшихийн зэрэгцээ харилцааын ёс зүйн соёлд суралцах юм.