УДИРДАХ АЖИЛТНЫ НӨӨЦӨД АВАГДСАН АЛБА ХААГЧДАД ЗОРИУЛСАН СУРГАЛТ ЯВАГДЛАА
“Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын мэдлэг ур чадварыг дээшлүүлэх 2019 оны сургалтын нэгдсэн төлөвлөгөө”-ний дагуу “Удирдах ажилтны нөөцөд авагдсан алба хаагчдад зориулсан сургалт”-ыг энэ оны 4 дүгээр сарын 22,23-ны өдрүүдэд Хууль сахиулахын их сургуулийн Хууль сахиулахын Удирдлагын академийн Цагдаагийн удирдлагын стратеги, Аюулгүй байдлын удирдлага, стратегийн проффессорын баг, Удирдлагын ухааны профессорын багууд болон, Хүний эрхийн үндэсний комисс, Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтэс, Хэвлэл мэдээллийн төвтэй хамтран зохион байгуулж төв, орон нутгийн цагдаагийн газар хэлтсийн 28 алба хаагчийг хамрууллаа.
Сургалтаар удирдах ажилтны манлайлал, удирдах ур чадвар, байгууллагын менежмент, төлөвлөлтийг хэрхэн зөв оновтой зохион байгуулах талаар мэдлэгийг алба хаагчдад олголоо.