ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН СТРАТЕГИЙН ЗОРИЛТ

2.2 .Үйл ажиллагааны стратегийн зорилт
2.1.1. Салбарын бүтэц зохион байгуулалтыг боловсронгуй болгож, тогтолцооны үр нөлөө, тогтвортой байдлыг хангана;
2.1.2. Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын хэмжээнд “Дижитал шилжилт”-ийн бодлогыг үе шаттай хэрэгжүүлнэ;
2.1.3. Хиймэл оюун, инновацыг үе шаттайгаар нэвтрүүлэн, ажлын бүтээмжийг нэмэгдүүлнэ;
2.1.4. Хүн төвтэй төрийн бодлогын хүрээнд хүний эрх, эрх чөлөөг хамгаалж, иргэдэд үзүүлэх үйлчилгээг шуурхай, хүртээмжтэй болгоно;
2.1.5. Шуурхай байдлыг нэмэгдүүлэх замаар иргэдийг гэмт хэрэг, гэмт халдлагад өртөхөөс урьдчилан сэргийлнэ;
2.1.6. Эрсдэлийн удирдлагын үйл ажиллагааг тасралтгүй сайжруулан хариуцлагын түвшинг дээшлүүлж, эрсдэлийг боломж болгон хувиргах чадамжийг бий болгоно.
2.1.7. Алба хаагчдын шинэ санал, санаачилгыг дэмжиж, урамшуулах, нийтлэг үнэт зүйл, итгэл үнэмшилд суурилсан байгууллагын эерэг соёлыг төлөвшүүлнэ;
2.1.8. Хүний нөөцийн менежментийн тогтолцоог шинэчлэн, алба хаагчдын ёс зүй, мэдлэг, ур чадвар, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлнэ;
2.1.9. Алба хаагчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, нийгэм, эдийн засгийн баталгааг хангана;
2.1.10. Санхүү, төсвийг оновчтой төлөвлөж, хөрөнгийн ашиглалтыг дээшлүүлнэ;