“Жендерээс үүдэлтэй хүчирхийлэл, түүнтэй тэмцэхэд анхаарах асуудал” сэдэвт сургалт зохион байгууллаа.
Mонгол Улсын хэмжээнд 2019 оны эхний 4 сарын байдлаар гэр бүлийн хүчирхийллийн улмаас 786 гэмт хэрэг үйлдэгдэж, 342 иргэнд гэмтэл учирсан бөгөөд орон нутагт 39,1 хувь, нийслэлд 60,9 хувийг эзэлж байна. Цагдаагийн алба хаагчдад гэр бүлийн хүчирхийллийн зөрчил, гэмт хэргийг шалгахад практикт гарч байгаа хүндрэл бэрхшээлийг үнэн зөв шийдвэрлэн, гарах гарцыг тодорхойлж, шийдвэрлэх, гэр бүлийн хүчирхийллийн зөрчил, гэмт хэргийн шинжийг зөв ойлгох чадвар, ажлын дадлага, туршлагатай болгох чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран сургалт, сурталчилгааг шат дараалан явуулж байна.
Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны А/28 дугаар тушаалаар батлагдсан “Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх 2019 оны сургалтын нэгдсэн төлөвлөгөө”-ний дагуу гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ахлах мэргэжилтэн, мэргэжилтэн нарт зориулан “Жендерээс үүдэлтэй хүчирхийлэл, түүнтэй тэмцэхэд анхаарах асуудал” сэдэвт сургалтыг “Дэлхийн Зөн” Олон Улсын байгууллагатай хамтран энэ оны 05 дугаар сарын 15-17-ны өдрүүдэд тус төвд зохион байгууллаа.
Алба хаагчид гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх, гэрч, хохирогчийг хамгаалах, хүчирхийлэл үйлдэгчид авах таслан сэргийлэх арга хэмжээ, хамтарсан багийн ажиллагаанд нөхцөл байдлын үнэлгээ хийх, аюулын эрсдэлийн аюулын түвшинг тогтоох, гэмт хэргийн статистик судалгаанд үндэслэн ажиллах ур чадвар, дадлыг эзэмшлээ.