• Нүүр хуудас
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН СУРГАЛТЫН НЭГДСЭН ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ “МОНГОЛ ХУРАНДАА” НИЙГЭМЛЭГИЙН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮД ИРЖ ТАНИЛЦЛАА.

2019-09-06
ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН СУРГАЛТЫН НЭГДСЭН ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ “МОНГОЛ ХУРАНДАА” НИЙГЭМЛЭГИЙН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮД ИРЖ ТАНИЛЦЛАА.

“Монгол хурандаа” нийгэмлэгийн тэргүүн, доктор профессор хурандаа Ч.Баатар удирдах болон салбар зөвлөлийн гишүүдийн хамтаар тус төвд зочиллоо./2019.09.06/

Хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчдийг төвийн дарга болон даргын зөвлөлийн гишүүд хүлээн авч Цагдаагийн байгууллагын мэргэшүүлэх, давтан сургалтыг хэрхэн явуулж буй байдал, сургалтын материаллаг бааз, орчин нөхцөл, ахуй хангамжийн байдалтай танилцуулан албаны нохойн үзүүлэх тоглолтыг үзүүлж сонирхууллаа.

Монгол хурандаа нийгэмлэг нь Монгол Улсын Аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудад алба хааж, тэтгэвэр тогтоолгосон, чөлөөнд гарсан болон ажиллаж байгаа хурандаа нарын нийтлэг хүсэл зорилго, эрх ашгийг илэрхийлсэн, аливаа нэгэн улс төрийн нам, эвсэл, холбооноос ангид, ашгийн төлөө бус, нийгэмд, гишүүддээ үйлчилдэг, Монголын хурандаа нарын сайн дураараа эвлэлдэн нэгдсэн төрийн бус байгууллага юм.

Тус нийгэмлэг нь, зөвхөн хурандаа цолтон нараар хязгаарлахгүй, нийт мөрдөс зүүсэн цэргийн алба хаагчдын нийтлэг эрх ашгийг анхаарч байх эрхэм зорилготой бөгөөд нийгэмлэг тэргүүн Ч.Баатар ”Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төв нь олон улсын жишиг стандартын дагуу сургалтын орчин, хэрэглэгдэхүүн нөхцлийг бүрдүүлэн алба хаагчдад сургалтын шинэлэг арга барилыг нэвтрүүлж бусад их дээд сургууль, байгууллагатай хамтран ажиллаж байгаа нь сайшаалтай байна” хэмээн онцоллоо.