"СААТУУЛАХ БАЙРНЫ ЭМЧ НАРЫН УР ЧАДВАРЫГ АХИУЛАХАД ЧИГЛЭГДСЭН" СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАА.
Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны А/28 дугаар тушаалаар батлагдсан “Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх 2019 оны сургалтын нэгдсэн төлөвлөгөө”-ний дагуу алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн газар, хэлтсийн саатуулах байрны эмч нарт зориулан “Саатуулах байрны эмч нарын ур чадварыг ахиулах нь" сэдэвт сургалтыг “Эрүүл мэндийн хөгжлийн төв”-тэй хамтран тус төвд энэ оны 09 дүгээр сарын 18-наас 20-ний өдрүүдэд зохион байгууллаа.
Саатуулах байрны эмч нар нь өвчтөний зовиур, биеийн хямрал, гэнэтийн осол гэмтлийн үед эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх чиглэлээр ажилладаг бөгөөд сургалтад хамрагдсанаараа цус алдалт болон шархдаж гэмтсэн үед, шокийн үеийн комыг ялгах, эрсдэлтэй өвчтөнүүдийг таних, цочрол, сэтгэл зүйн дарамт, стрессийн үед яаралтай тусламж үзүүлэх талаар орчин үеийн тоног төхөөрөмж, техник, хэрэгсэлд суурилсан танхим, дадлага хосолсон сургалтад орон нутгийн цагдаагийн 14 газар, хэлтэс, 3 алба нэгжийн 21 алба хаагчид хамрагдсан бөгөөд Халдварт өвчин судлалын төв, Анагаахын шинжлэх ухааны их сургууль, Яаралтай тусламжийн төв зэрэг мэргэжлийн байгууллагуудын сургагч багш нар Эрүүл мэндийн хөгжлийн төвд хичээл сургалтыг амжилттай явууллаа.