Эерэг харилцаа”, “Стрессээ тайлах арга зам”сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
“Өдөр бүр өчигдрөөс илүү байя” аяны хүрээнд “Сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах олон улсын өдөр”-ийг угтан “Эерэг харилцаа”, “Стрессээ тайлах арга зам” зэрэг сэдвүүдээр алба хаагчдад сэтгэл зүйн боловсрол олгох, дэмжлэг үзүүлэх мэдлэгийг олгох сургалтыг зохион байгуулж, “Эерэг мод”, “Өөртөө анхаарах миний төлөвлөгөө” “Ууртай мангас”, “Булчин суллах дасгал”, “Тайвшруулах дасгал” зэргээр алба хаагчдад стрессээс урьдчилан сэргийлэх тархи амраах дасгал тоглоомуудыг тоглуулж, өөрт төрсөн мэдрэмж, сэтгэгдлээ бусадтайгаа хуваалцаж, харилцан ярилцаж, ажлын стресс бухимдлыг бууруулж, тэдний мэдрэмж, сэтгэгдлийг сонслоо.