• Нүүр хуудас
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

Тангараг өргөх ёслолын ажиллагаа боллоо.

2024-07-04
Тангараг өргөх ёслолын ажиллагаа боллоо.

Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 205 дугаар тогтоолоор түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийн жагсаалтад “Төрийн албаны өдөр”-ийг жил бүрийн 07 дугаар сарын 03-ны өдөр байхаар тогтоож, тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн 4 алба хаагч төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөлөө.

Цагдаагийн албаны тухай хууль, Засгийн газрын 2017 оны 75 дугаар тогтоолоор баталсан “Цагдаагийн алба хаагчийн тангараг анх болон давтан өргөх ёслолын журам”-д заасны дагуу тус байгууллагад шинээр томилогдсон алба хаагчид “Цагдаагийн тангараг” өргөж, эх орон, ард түмнийхээ өмнө өргөсөн тангарагтаа үнэнч, шударгаа байхаа батлан тангараглалаа.

Тангараг өргөсөн алба хаагчиддаа ажлын амжилт, амьдралын сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.