• Нүүр хуудас
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

“ЭРҮҮЛ ЦАГДАА” ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД “НАМАР-ЭРҮҮЛ ЦАГДАА” СЭДЭВТ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2019-10-07
“ЭРҮҮЛ ЦАГДАА” ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД “НАМАР-ЭРҮҮЛ ЦАГДАА” СЭДЭВТ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны А/135 дугаар тушаалаар батлагдсан “Эрүүл цагдаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, цагдаагийн хурандаа Ж.Болдын баталсан “Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын алба хаагчдын дунд зохион явуулах спорт явган аяллын” удирдамжийн дагуу алба хаагчдыг хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх, спорт явган аяллыг хөгжүүлэх, амралт чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх зорилгоор Богд-хан уулын баруун ширээт оргил руу явган аялалд Цагдаагийн ерөнхий газрын төв байрны алба хаагчид, Хэвлэл мэдээллийн төв, зэрэг алба нэгжүүдтэй хамтран 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдөр тус төвийн 38 алба хаагчид явган аялалд оролцлоо.

Тус арга хэмжээг өглөөний 08:00 цагт Цагдаагийн ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Бат-Өлзий нээж үг хэлж, Цагдаагийн ерөнхий газрын даргын баталсан “Эрүүл цагдаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажилд идэвхи санаачлагатай оролцох, эрүүл мэнддээ анхаарч бие бялдараа хөгжүүлэх, батлагдсан хуваарь төлөвлөгөөний дагуу явган аяллыг зохион байгуулж байх, ууланд алхахдаа аюулгүй байдлаа хангаж явах талаар үүрэг чиглэл өгсөн.

Үйл ажиллагаанд  идэвхитэй оролцсон алба хаагчиддаа ажлын амжилт хүсье.