• Нүүр хуудас
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

ЗАСГИЙН ГАЗРЫН 2019 ОНЫ 37, 38 ДУГААР ТОГТООЛ, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГЫН 2019 ОНЫ 47 ДУГААР ТУШААЛЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2019-10-17
ЗАСГИЙН ГАЗРЫН 2019 ОНЫ 37, 38 ДУГААР ТОГТООЛ, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГЫН 2019 ОНЫ 47 ДУГААР ТУШААЛЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн алба хаагчдын мэдлэг ур чадварыг дээшлүүлэх зорилгоор Төрийн Албаны тухай хууль,  төрийн жинхэнэ алба хаагчдын гүйцэтгэлийн төлөвлөгөөний загвар, биелэлтийг тайлагнах, үнэлэх, аргачлал, тайлангийн загвар, алба хаагчийн ажлын гүйцэтгэл, үр дүн мэргэжлийн түвшинг үнэлэх талаар, энэ оны 10 дугаар сарын 14-ны өдөр  сургалт зохион байгууллаа.

Хууль зүйн сургалт, мэдээлэл, сурталчилгааны төвийн дарга А.Түвшинтулгыг урьж, 60 минутын сургалтыг тус төвийн сургалтын арга зүйч, ахлах мэргэжилтэн, дасгалжуулагч, хүний нөөцийн мэргэжилтэн зэрэг 15 алба хаагчийг хамрууллаа. Сургалт зохион байгуулснаар байгууллагын гүйцэтгэлийн зорилт, шалгуур үзүүлэлтийг тогтоох, тайлан гаргах төрийн жинхэнэ алба хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулж батлах, ажлын гүйцэтгэл, үр дүн мэргэжлийн түвшинг үнэлэх аргачлалыг зааж өгсөн ач холбогдол бүхий сургалт боллоо.