• Нүүр хуудас
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

ДОРНОГОВЬ АЙМАГТ ИРГЭНИЙ БОЛОН ХАРУУЛ ХАМГААЛАЛТЫН ЗОРИУЛАЛТТАЙ ГАЛТ ЗЭВСЭГ ЭЗЭМШИХ, АШИГЛАХ ХАМГААЛАХ, АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2019-10-17
ДОРНОГОВЬ АЙМАГТ ИРГЭНИЙ БОЛОН ХАРУУЛ ХАМГААЛАЛТЫН ЗОРИУЛАЛТТАЙ ГАЛТ ЗЭВСЭГ ЭЗЭМШИХ, АШИГЛАХ ХАМГААЛАХ, АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2016 оны Б/105 дугаар тушаалаар батлагдсан “Иргэний болон харуул, хамгаалалтын зориулалттай галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө”-ний дагуу сургалтыг иргэдэд ойртуулж Дорноговь  аймгийн цагдаагийн газрын танхимд энэ оны 10 дугаар сарын 15-17-ны өдрүүдэд сургалт зохион байгууллаа.

Батлагдсан сургалтын төлөвлөгөөний дагуу танхимийн болон дадлага сургуулилтын хичээл, сургалтыг явуулж, галт зэвсгийн бүтэц, аюулгүй ажиллагаа, сэтгэлзүйн бэлтгэлжилт, хадгалалт хамгаалалт, эмнэлгийн анхан шатны тусламж, ашиглалтын талаарх мэдлэг, ур чадварыг олгож байгаагаараа онцлогтой бөгөөд иргэд ажил төрлийн байдлаас шалгаалж тэр бүр Улаанбаатар хотод тус аймгуудын цагдаагийн газар, хэлтсүүдийн хүсэлтийг үндэслэн дээрх сургалтыг хамран зохион байгуулж байгаа юм.

Энэхүү сургалт нь галт зэвсгийг бүртгэлжүүлэх, галт зэвсэг ашиглан үйлдэгдэж буй гэмт хэргийн гаралтыг бууруулах, урьдчилан сэргийлэх ач холбогдолтой бөгөөд сургалтанд амжилттай хамрагдсан 50 иргэнд галт зэвсэг эзэмших эрхийн гэрчилгээ олголоо.