• Нүүр хуудас
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

“Нарстай ам” дахь хээрийн сургалтын хэсгийн буудлагын тирийг шинээр байгуулав.

2020-09-10
“Нарстай ам” дахь хээрийн сургалтын хэсгийн буудлагын тирийг шинээр байгуулав.

      Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны А/145 дугаар тушаалаар баталсан “Цагдаагийн алба хаагчийг биеийн  хүч, тусгай техник, хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэх бэлтгэл хангах журам”, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2016 оны Б/105 дугаар тушаалаар баталсан “Иргэний болон харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны сургалт”, мөн даргын 2018 оны Б/586 дугаар тушаалаар баталсан “Гэрээт харуул хамгаалалтын ажилтан бэлтгэх сургалтын төлөвлөгөө”-ний дагуу сургалтад хамрагдсан алба хаагч, иргэдийн галт зэвсгийн аюулгүй ажиллагаа, буудлагын дадлага, сургалт, террорист халдлагын болон хүн, эд зүйл барьцаалсан үед объект, тээврийн хэрэгсэл, байр чөлөөлөх, нийтийг хамарсан эмх замбараагүй байдал үүссэн үеийн хэв журмын хамгаалалт зохион байгуулах, гэмт этгээдийг дайчлан баривчлах дадлага, хээрийн сургалтыг орчинг бүрдүүлэх зорилгоор тус төвийн “Нарстай ам” дахь хээрийн сургалтын хэсгийн буудлагын тирийг шинээр байгуулах, сургалтын анги, танхим, хэрэглэгдэхүүнийг завсарлах зэрэг бүтээн байгуулалтын ажлыг хийж, гүйцэтгэн ашиглалтад орууллаа.