153 СУРАЛЦАГЧ ОФИЦЕРЫН БҮРЭЛДЭХҮҮНД ОРЖ, АЛБА, НЭГЖИД ТОМИЛОГДЛОО
Дээрх алба хаагчдын 53 нь Нийслэлийн цагдаагийн удирдах газрын харьяа дүүрэг дэх цагдаагийн газар, хэлтэст, 78 алба хаагч нь төв, орон нутгийн цагдаагийн газар, хэлтэст тус тус томилогдсон бөгөөд орон нутагт томилогдсон алба хаагчид “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг” цуцлагдах хүртэл Коронавирус /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор дүүрэг дэх цагдаагийн газар, хэлтэст эргүүлийн үүрэг гүйцэтгэж ажиллах юм.
Сургуулиа амжилттай төгсөж, офицерын бүрэлдэхүүнд орсон нийт алба хаагчдынхаа цаашдын ажил, хөдөлмөрт өндөр амжилт хүсье.