• Нүүр хуудас
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГЫН “ОФИЦЕР БҮРЭЛДЭХҮҮНИЙ 2021 ОНЫ СУРГАЛТ, ЗӨВЛӨГӨӨН” ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

2021-11-02
ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГЫН “ОФИЦЕР БҮРЭЛДЭХҮҮНИЙ 2021 ОНЫ СУРГАЛТ, ЗӨВЛӨГӨӨН” ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын дунд цолтой офицер бүрэлдэхүүний 2021 оны сургалт, зөвлөгөөнийг өнөөдөр /2021.11.01/ Цагдаагийн ерөнхий газрын хурлын танхимаас зохион байгуулж байна. Сургалтын нээлтэд Цагдаагийн ерөнхий газрын Дэд дарга, цагдаагийн хурандаа О.Амарсанаа, Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа П.Оростогоо, Соён гэгээрүүлэх, албаны сургалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д.Долгорсүрэн нар оролцлоо.

 

Сургалт, зөвлөгөөний төгсгөлд “Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын үйл ажиллагаанд офицер бүрэлдэхүүний үүрэг, оролцоо, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замууд” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулж, санал хүсэлт, асуулт хариулт өрнүүлэх ба дээрх сургалт, зөвлөгөөн нь анх удаа зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм.