Цагдаа, дотоодын цэргийн алба хаагч, ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах хөтөлбөр”-ийн 5.3.1-д заасан “Албаны шалгалт явуулах эрх бүхий алба хаагчдыг мэргэшүүлэх, чадавхижуулах” нь сэдэвт сургалт зохион байгуулав.
Сургалтыг 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр цахимаар Цагдаагийн ерөнхий газрын Аюулгүй байдлын хэлтэстэй хамтран 47 алба, нэгж, төв, орон нутгийн цагдаагийн газар хэлтсийн 56 албаны шалгалт явуулах эрх бүхий алба хаагч хамрагдав.
Сургалтаар Байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт, шалгалт зохион байгуулах, Албаны шалгалт явуулахад анхаарах асуудлууд, алба хаагчийн аюулгүй байдал, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах дүрэм, журам, стандарт, Цагдаа, дотоодын цэргийн алба хаагч, ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах хөтөлбөр, албаны шалгалт явуулахад алба хаагчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад анхаарах асуудлууд сэдвээр сургалт оров.
Уг сургалт зохион байгуулагдсанаар Албаны шалгалт явуулах эрх бүхий алба хаагчид холбогдох эрх зүйн актуудыг хэрэглэх мэдлэг, ур чадварыг эзэмших, алба хаагчийн аюулгүй байдал, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад чухал ач холбогдолтой сургалт болов.