• Нүүр хуудас
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

АНГЛИ ХЭЛНИЙ АНХАН-ДУНД ШАТНЫ СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

АНГЛИ ХЭЛНИЙ АНХАН-ДУНД ШАТНЫ СУРГАЛТ  АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2021 оны А/03 дугаар тушаалаар батлагдсан “Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх 2021 оны сургалтын нэгдсэн хөтөлбөр, төлөвлөгөө”-ний дагуу гадаад хэлний сургалтыг дээшлүүлэх зорилгоор Абсолют гадаад хэлний төвтэй хамтран англи хэлний анхан-дунд шатны 1 сарын эрчимжүүлсэн сургалтыг энэ оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн зохион байгууллаа.

Төгсөлтийн шалгалтыг авах, гэрчилгээ гардуулах үйл ажиллагааг тус төвийн гадаад хэлний танхимд өнөөдөр 12.30 цагт зохион байгуулагдаж, сургалтад орон нутгийн 15, төвийн 5 алба хаагчид хамрагдсанаас 100 хувийн үнэлгээтэй 2, А-8, B-9, C-3  үнэлгээтэйгээр 100 хувь амжилттай төгсөж, гэрчилгээ гардан авлаа.

Сургалтын гэрчилгээ гардуулах үйл ажиллагаанд тус төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Даваазул, Сургалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Даваасүрэн, Абсолют төвийн сургалтын мененер Б.Энхчимэг, гадаад, монгол багш нар оролцлоо.