• Нүүр хуудас
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

ХОЛБООНЫ БҮГД НАЙРАМДАХ ГЕРМАН УЛСЫН БАВАРИ МУЖИЙН ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН СУРГАЛТЫН НЭГДСЭН ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА.

2023-11-30
ХОЛБООНЫ БҮГД НАЙРАМДАХ ГЕРМАН УЛСЫН БАВАРИ МУЖИЙН ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН СУРГАЛТЫН НЭГДСЭН ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА.

Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн дарга, удирдлага энэ оны 10 дугаар сарын 24-ний өдөр Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Бавари мужийн цагдаагийн газрын Тэргүүн комиссар, доктор Себастиан Аллерцедер тэргүүтэй зочид төлөөлөгчид болон Хансс Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгч нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар тус төвийн үйл ажиллагаа, чиг үүргийг танилцуулж, ХБНГУ-ын цагдаагийн байгууллагын сургалтын үйл ажиллагааны талаар туршлага судлаж цаашид богино болон дунд, урт хугацааны хамтарсан сургалт зохион байгуулж, хамтран ажиллах чиглэлээр санал солилцлоо.