• Нүүр хуудас
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2023-11-30
МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

“Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийн газрын үзлэг хийх, илрүүлэх арга тактик” сэдэвт мэргэшүүлэх сургалтыг Тээврийн цагдаагийн алба, төв, орон нутгийн цагдаагийн газар, хэлтсийн мөрдөгч, зохицуулагч албан тушаалтай 22 алба хаагчдад 2023 оны 10 дугаар сарын 26, 27-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Сургалтаар Зам тээврийн осол, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, схем зураглал үйлдэх аргачлал, нотлох баримтыг илрүүлэх, цуглуулах, бэхжүүлэх сэдвээр Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын техникийн мэргэшсэн шинжээч, сургагч багш нар хичээл сургалт заасан нь алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлсэн давуу талтай байлаа.