• Нүүр хуудас
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

ЭРҮҮЛ МЭНДИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2024-04-18
ЭРҮҮЛ МЭНДИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

“Алба хаагч-таны төлөө” аяныг хэрэгжүүлэх төлөвлөгөөний 3.1 дэх заалтын хэрэгжилтийг хангах зорилгоор Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны “Одонт манал” өрхийн эмнэлгийн хүний их эмч Э.Анхтуяа “Бөөр, шээс дамжуулах замын халдвар, түүнээс урьдчилан сэргийлэх нь” сэдвээр бөөр, шээс дамжуулах эрхтэн системийн тогтолцоо, өвчлөх шалтгаан, нөлөөлөх хүчин зүйлс, урьдчилан сэргийлэх арга замын талаар сургалт зохион байгуулж, алба хаагчдын сонирхсон асуултад хариуллаа.

Алба хаагч нарт үнэтэй мэдээлэл өгч, хамтран ажилласан эрүүл мэндийн салбарын ажилтан нартаа талархал илэрхийлье.