Уулзалт зохион байгууллаа.
НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх алба (UNODC)-аас Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яамтай хамтран 2 жилийн хугацаатай хэрэгжүүлж буй үндэстэн дамнасан, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх алба хаагчдыг чадавхжуулах төслийн хүрээнд Тайланд Улсын Бангкок хотод суух тус албаны Олон улсын цахим гэмт хэргийн төсөл хариуцсан ажилтан(тоон ул мөрийн шинжээч), ноён Химал Ояа манай улсад айлчилж, мөн албаны Монгол дахь суурин төлөөлөгч, ноён Нгуен Дук Лоны хамт 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдөр тус төвийн үйл ажиллагаатай танилцаж, тус төвийн удирдлагуудтай уулзалт хийлээ.
Энэхүү айлчлалаар хууль сахиулах байгууллагуудын давтан болон мэргэшүүлэх сургалтын хөтөлбөр, алба хаагчдыг бэлтгэж буй байдал, зохион байгуулж буй үйл ажиллагаатай газар дээр нь танилцан үнэлэлт, дүгнэлт өгч, цаашид хийх ажил, арга хэмжээг тодорхойллоо.