• Нүүр хуудас
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИЙН ЁС ЗҮЙ, ХАРЬЦАА, ХАНДЛАГА” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2015-09-17
ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИЙН ЁС ЗҮЙ, ХАРЬЦАА, ХАНДЛАГА” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд даргын баталсан удирдамжийн дагуу “Цагдаагийн алба хаагчийн ёс зүй, харьцаа, хандлага” сэдэвт сургалт 2015 оны 09 дүгээр сарын 03-04-ний өдрүүдэд Төмөр зам дэхь цагдаагийн хэлтсийн сургалтын танхимд зохион байгууллаа.

 

Энэ удаагийн сургалтыг Сургалтын 2-р баг хариуцан явуулсан бөгөөд төлөвлөгөөний дагуу төв, орон нутгийн цагдаагийн газар хэлтсийн тасгийн дарга, ахлах байцаагч нар нийт 29 алба хаагч хамрагдсан.

 

 

Сургалтын багийн алба хаагчид сургалтын чанар, үр дүнг дээшлүүлэх, сургалтад хамрагдагсдын оролцоог нэмэгдүүлэхэд түлхүү анхаарч тодорхой сэдвүүдийн хүрээнд кейс, тохиолдлууд дээр ажиллуулах, сургалтын дундуур сэдэлжүүлэх, хөгжүүлэх дасгал ажлуудыг тухайн сэдэвтэй нь уялдуулан ажиллуулсан нь үр өгөөжтэй болсон гэж дүгнэж байна.