"Насанд хүрээгүй оролцогчтой холбоотой гэмт хэргийг шалгах, илрүүлэх арга тактик" сэдэвт сургалт зохион байгууллаа.
"Насанд хүрээгүй оролцогчтой холбоотой гэмт хэргийг шалгах, илрүүлэх арга тактик" сэдэвт сургалтыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Урьдчилан сэргийлэх газар, Мөрдөн байцаах албатай хамтран 2024 оны 11 дүгээр сарын 04-05-ны өдрүүдэд зохион байгууллаа. Сургалтад нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн газар, хэлтсийн 36 байгууллагын 45 алба хаагч хамрагдаж, практикт энэ төрлийн гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахад анхаарах асуудлын талаарх мэдлэг, ур чадвараа дээшлүүлж суралцлаа.