• Нүүр хуудас
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

"Сургагч багш" бэлтгэх сургалтын ээлжит сургалтыг зохион байгуулж байна.

2025-03-24

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагчдаас 16 төрөл мэргэжлийн чиглэлээр "Сургагч багш" бэлтгэх сургалтын ээлжит сургалтыг 2025 оны 03 дугаар сарын 20-26-ны өдрүүдэд "Зөгий системс" ХХК- ны "Master trainer" хөтөлбөрөөр зохион байгуулж байна. 
Энэ удаагийн сургалтад Эрүүгийн болон зөрчил шалган шийдвэрлэх, мөрдөн шалгах ажиллагааны багш нар түлхүү оролцож байгаа ба 10 модуль, 32 цагийн сургалтад цагдаа, дотоодын цэргийн 28 анги, байгууллагын нийт 80 алба хаагчид практикт суурилсан туршлагаа, заах арга зүйтэй холбож, олж авсан мэдлэгээр өөрийн байгууллагын алба хаагчдад сургалтыг явуулах боломж бүрдэж байгаа юм.