• Нүүр хуудас
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын дундах “МИСТЕР-2025” тэмцээнд Цагдаа, дотоодын цэргийн Сургалтын нэгдсэн төвийн тамирчин “Тэргүүн байр” эзэллээ.

2025-04-23
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын дундах “МИСТЕР-2025” тэмцээнд  Цагдаа, дотоодын цэргийн Сургалтын нэгдсэн төвийн тамирчин “Тэргүүн байр” эзэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн бодлого үйл ажиллагааны хөтөлбөрийн “Эрүүл-Монгол хүн” Үндэсний хөтөлбөр, “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын алба хаагчдын ёс зүй, бие бялдрын бэлтгэлжилтийг дээшлүүлэх хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хангах, бие бялдрын бэлтгэлжилтийн түвшинг тодорхойлох, стандартыг хангуулах, хорт зуршлаас татгалзах, багасгах, эрүүл зөв амьдралын хэвшил, ёс зүй, зан үйлийг төлөвшүүлэх, идэвхтэй амьдралын хэвшилтэй болгох, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх, гоо зүй, өв тэгш бие бялдар, биеийн жингийн стандартыг хангуулах зорилгоор цагдаа, дотоодын цэргийн байгууллагын “МИСТЕР-2025” тэмцээнийг 2025 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр амжилттай зохион байгууллаа.

Тэмцээнд 32 байгууллагын 85 алба хаагч оролцож, эрэгтэй классик -170 см хүртэл, +175 см дээш, эрэгтэй спорт модель -170 см хүртэл, +175 см дээш, бодибилдинг, эмэгтэй фит гоо зүй модель гэсэн 6 ангилалд өрсөлдсөн байна. Тэмцээнд Цагдаа, дотоодын цэргийн Сургалтын нэгдсэн төвийн албаны нохой сургалтын нохойн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Амангелд оролцон тэргүүн байр эзэллээ. 

Тэмцээний нийлбэр дүнгээр “Тэргүүн байр”-т Цагдаа, дотоодын цэргийн Сургалтын нэгдсэн төв, “Дэд байр”-т Тээврийн цагдаагийн алба, “Гутгаар байр”-т Дотоодын цэргийн 809 дүгээр анги тус тус шалгарлаа.