“ЧИГЛЭЛИЙН АХЛАХ, АХЛАХ ЗОХИЦУУЛАГЧ” НАРТ ДАВТАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Тээврийн цагдаагийн албаны чиглэлийн ахлах, ахлах зохицуулагч нарт замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны үед шаардагдах хууль, эрх зүйн актууд болон тэдгээрийг хэрэгжүүлэх арга тактик, мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор "Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах эрх зүйн зохицуулалтын уламжлал, өнөөгийн байдал", "Удирдлагын манлайлал", "Бие хүний дасан зохицох чадвар ба сэтгэл хөдлөлөө удирдах", "Хүний эрх, өөрийн болон алба хаагчийнхаа аюулгүй байдлыг хангах", "Бодлогын баримт бичиг, үндэсний хөтөлбөр байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах, тайлагнах, биелэлт үр дүнг тооцох нь" зэрэг сэдвүүдээр 3 өдрийн сургалт зохион байгууллаа.
Тус сургалтыг зохион байгуулснаар алба хаагчдын хууль эрх зүйн мэдлэг ур чадвар дээшилж, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаанд шинэлэг мэдлэг мэдээллийг олж авсан давуу талтай байлаа.