АНУ-ын Алабама мужийн Бармингхам хотод болсон Цагдаагийн дэлхийн аварга шалгаруулах практик буудлагын тэмцээнээс цагдаагийн хурандаа Ц.Дашдэмбэрэл мөнгөн медаль хүртлээ.

АНУ -ын Алабама мужийн Бармингхам хотод болсон Цагдаагийн дэлхийн аварга шалгаруулах практик буудлагын тэмцээнээс цагдаагийн хурандаа Ц.Дашдэмбэрэл мөнгөн медаль хүртлээ.
2025 оны 07 дугаар сарын эхний өдрүүдэд зохион байгуулагдаж буй Олон Улсын Цагдаагийн байгууллагын практик буудлагын тэмцээнд тус төвийн Нарстай дахь хээрийн сургалтын хэсгийн дарга, цагдаагийн хурандаа Ц.Дашдэмбэрэл Police Pistol Combat буудлагын төрөлд "Мөнгөн медаль"-ийн Эзэн боллоо.
Уг тэмцээнд дэлхийн 40 гаруй орны 360 гаруй цагдаагийн байгууллагын тамирчид оролцож, авхаалж самбаа, албаны бэлтгэлжилтийн чадвараараа өрсөлдлөө.
Монгол төрийн Цагдаагийн байгууллагын нэрийг дэлхийд гаргасан алба хаагчаар бахархаж байна.