ХБНГУ-ын Мьюнхэн хотод зохион байгуулагдсан Дэлхийн цомын төлөө тэмцээнд тус төвийн алба хаагчид оролцлоо.
2025 оны 06 дугаар сарын 08-16-ны өдрүүдэд ХБНГУ-ын Мьюнхэн хотод зохион байгуулагдсан Дэлхийн цомын төлөө тэмцээнд тус төвийн алба хаагчид оролцлоо.
Дэлхийн 187 тамирчин оролцсон уг тэмцээнд Хүч-албаны бэлтгэлжилтийн хэлтсийн туслах дасгалжуулагч, цагдаагийн ахлагч О.Есүгэн 10 метрийн эмэгтэйчүүдийн хийн урт бууны төрөлд оролцож 53-р байр, туслах дасгалжуулагч, цагдаагийн ахлах ахлагч Г.Нандинзаяа 111-р байранд, 50 метрийн 3х20 дасгалын төрөлд туслах дасгалжуулагч, цагдаагийн ахлах ахлагч Г.Нандинзаяа 51-р байр, туслах дасгалжуулагч, цагдаагийн ахлагч О.Есүгэн 33-р байрт, 10 метрийн холимог багийн төрөлд цагдаагийн ахлах ахлагч Г.Нандинзаяа 37-р байр, цагдаагийн ахлагч О.Есүгэн 44-р байрыг тус тус эзэллээ.
Залуу тамирчдынхаа цаашдын тэмцээн уралдаанд амжилтыг хүсье.