• Нүүр хуудас
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

ЗАРЛАН МЭДЭЭЛЭЛ

2025-11-10
ЗАРЛАН МЭДЭЭЛЭЛ

"Иргэний болон харуул, хамгаалалтын зориулалттай галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны сургалтыг "2025 оны 11 дүгээр сарын сарын 13,14-ний өдрүүдэд зохион явуулах ба сургалтад хамрагдах иргэн дараах материалыг бүрдүүлнэ.

1. Иргэний үнэмлэхний лавлагаа, /21 насанд хүрсэн байх /

2. Оршин суугаа хаягийн лавлагаа, тодорхойлолт

3. Ял шийтгэлийн лавлагаа Е-mongolia-с “Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх гэсэн хайлтаар гарч ирнэ.

4. Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/33 маягтын дагуу / Галт зэвсэг ашиглахад харшлах өвчин, гэмтэл согогийн жагсаалтад заасан өвчин, эмгэггүйг тодорхойлсон эрүүл мэндийн хуудас /

5. 3х4 хэмжээтэй 2 хувь цээж зураг

6. Хууль зүй, дотоод хэргийн сайд, Сангийн сайдын 2023 оны “Сургалтын төлбөрийн хэмжээ, зардлын норматив батлах тухай” А/423,А/235 дугаар хамтарсан тушаалд 263.700 төгрөгний төлбөрийг шинэчлэн тогтоосон тул төлбөрийг Төрийн сангийн 080090 100900012047 Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төв гэсэн дансанд тушаах

Сургалт эхлэхээс 2 хоногийн өмнө төлбөрийг тушааж баталгаажуулалт хийсний дараа сургалтад хамрагдах эрх үүснэ.

Иргэн та өөрийн биеэр Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвд материалыг авчирж ирэх ба 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 11.00 цаг хүртэл материал хүлээж авна.

Утас.95837102