“ХАРУУЛ, ГЭРЭЭТ АЛБАНЫ” МЭРГЭЖИЛ ОЛГОХ ЧАДАМЖИЙН СУРГАЛТЫН ЗАР
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын 2026 оны сургалтын нэгдсэн төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд "Харуул, гэрээт албаны” мэргэжил олгох чадамжийн сургалтыг тус төвд энэ оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс танхимаар зохион байгуулахаар төлөвлөж байна.
Иймд гэрээт харуул, хамгаалалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага, иргэд энэ оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс 02 дугаар сарын 27-ны өдрүүдэд холбогдох материалын бүрдлийг хангаж, тус төвийн №108 тоот өрөөнд биеэр авчирч өгнө үү.
“Харуул, гэрээт алба”-ны мэргэжил олгох чадамжийн сургалтад хамрагдах иргэдийн бүрдүүлэх материал: Үүнд:
1. Анкет / 3*4/ цээж зураг;
2. Байгууллага, иргэний сургалтад хамрагдах хүсэлт;
3. Эрүүл мэндийн хуудас; (А/33-р маягтаар сургалтад хамрагдах үндэслэл болно);
4. Оршин суугаа газрын тодорхойлолт;
5. Иргэний үнэмлэхийн хуулбар; /20 нас хүрсэн байх/
6. Ял шийтгэлийн лавлагаа;
7. Сургалтад хамрагдах иргэн, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Сангийн сайдын хамтарсан тушаалаар батлагдсан сургалтын төлбөр болох 302,200 төгрөгөөс Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн төрийн сангийн 100900012047 тоот дансанд 292.200 төгрөг (Гүйлгээний утган дээр сургалтад хамрагдах иргэний нэр, рд, утасны дугаараа бичнэ)-ийг шилжүүлсэн баримт материалыг бүрдүүлсэн байна.
ЖИЧ: Төгсөлтийн шалгалтад тэнцсэн тохиолдолд чадамжийн гэрчилгээний төлбөр болох 10,000 төгрөгийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын Сургалт, судалгаа, үнэлгээний институтийн төрийн сангийн 100900039017 дансанд тушаана.
Мэдээлэл авах утас: 99069947, 99174912, 86127102
ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН СУРГАЛТЫН НЭГДСЭН ТӨВ