СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Цагдаагийн ерөнхий газрын даргын 2026 оны ““Албаны сургалтын 2026 оны нэгдсэн төлөвлөгөө батлах тухай” А/42 тушаалын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд албанд шинээр томилогдсон болон 1-3 жил ажилласан ахлагч бүрэлдэхүүнд зориулсан сургалтыг 2026 оны 03 дугаар сарын 23-25-ны өдрүүдэд Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвд амжилттай зохион байгуулж, төгсөгчдөд гэрчилгээг гардууллаа.
Энэхүү сургалтад дүүргийн цагдаагийн газар, хэлтсийн 34 алба хаагчийг хамруулж, хэвлэл мэдээллийн байгууллагатай харьцах, өөрийгөө илэрхийлэх, зөрчил шалган шийдвэрлэх, энгэрийн камер ашиглах, харилцаа хандлага, сэтгэл зүйн бэлтгэлжилт, хүний эрхийг дээдлэх, алба хаагчийн ёс зүйн төлөвшлийг хангах чиглэлээр онол, дадлагын сургалтыг хослуулж, мэдлэг, ур чадвар олгосон онцлогтой байлаа.
Цаашид орон нутгийн Цагдаагийн газар, хэлтсийн ахлагч бүрэлдэхүүнийг хамруулахаар төлөвлөн ажиллаж байна.