“ХАРУУЛ, ГЭРЭЭТ АЛБА”-НЫ МЭРГЭЖИЛ ОЛГОХ ЧАДАМЖИЙН СУРГАЛТ
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын 2026 оны сургалтын нэгдсэн төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд "Харуул, гэрээт албаны” мэргэжил олгох чадамжийн сургалтыг тус төвд энэ оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс танхимаар зохион байгуулахаар төлөвлөж байна.
Иймд гэрээт харуул, хамгаалалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага, иргэд энэ оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс 04 дүгээр сарын 15-ны өдрүүдэд холбогдох материалын бүрдлийг хангаж, тус төвийн №106 тоот өрөөнд биеэр авчирч өгнө үү.
“Харуул, гэрээт алба”-ны мэргэжил олгох чадамжийн сургалтад хамрагдах иргэдийн бүрдүүлэх материал: Үүнд:
1. Анкет / 3*4/ цээж зураг;
2. Байгууллага, иргэний сургалтад хамрагдах хүсэлт;
3. Эрүүл мэндийн хуудас; (А/33-р маягтаар сургалтад хамрагдах үндэслэл болно);
4. Оршин суугаа газрын тодорхойлолт;
5. Иргэний үнэмлэхийн хуулбар; /20 нас хүрсэн байх/
6. Ял шийтгэлийн лавлагаа;
7. Сургалтад хамрагдах иргэн, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Сангийн сайдын хамтарсан тушаалаар батлагдсан сургалтын төлбөр болох 302,200 төгрөгөөс 292.200 төгрөгийг сургалтад ирэхдээ авч ирж, байгууллагын санхүүд тушаана.
ЖИЧ: Төгсөлтийн шалгалтад тэнцсэн тохиолдолд чадамжийн гэрчилгээний төлбөр болох 10,000 төгрөгийг Боловсролын үнэлгээний төвийн дансанд шалгалтын дараа тушаана.
Мэдээлэл авах утас: 99069947, 99174912, 86127102