• Нүүр хуудас
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

Алба хаагчдыг эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамрууллаа.

2026-06-21
Алба хаагчдыг эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамрууллаа.

Алба хаагчдыг эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамрууллаа.

Алба хаагч, ажилтны эрүүл мэндийг дэмжих, халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “ОДОНТ МАНАЛ” өрхийн эрүүл мэндийн төвтэй хамтран 2026 оны 05 дугаар сарын 27-ны өдөр тус төвийн байрлалд “ЭРҮҮЛ МЭНДИЙН ӨДӨРЛӨГ”-ийг зохион байгууллаа.

Өдөрлөгийн хүрээнд алба хаагч, ажилчдыг 10 төрлийн үзлэг, шинжилгээнд хамруулж эмч, мэргэжилтнүүдээс холбогдох зөвлөгөө, мэдээллийг өгч, цаашид анхаарах асуудлын талаар зөвлөмж хүргэв.

Тус арга хэмжээ нь алба хаагчдын эрүүл мэндийг хамгаалах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрүүл ажлын орчныг бүрдүүлэх мөн эрүүл мэнддээ анхаарах мэдлэг, мэдээллээ нэмэгдүүлэхэд чиглэсэн өдөрлөг боллоо.