• Нүүр хуудас
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

ҮЗҮҮЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2015-05-04
ҮЗҮҮЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Монгол улсад генерал цол бий болсны 71 жилийн ой, “Монгол Улсын генералуудын өдөр”-ийн ёслол хүндэтгэлийн арга хэмжээний  хөтөлбөрийн дагуу 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Сургалт, дадлагын төвийн Албаны нохой, морь сургалтын хэсгийн алба хаагчид албаны нохойн үзүүлэх тоглолтыг “Цагдаа” цогцолборын талбайд амжилттай зохион явууллаа.

Үзүүлэх тоглолтоор албаны “Жак” дуудлагатай нохойгоор орлуулагч-имитатор ашиглан тэсэрч дэлбэрэх бодисыг автомашинаас эрж хайх, албаны “Пума”, “Мастерио”, “Гром” дуудлагатай нохдоор ерөнхий дасгалын үзүүлбэр, 3 сартай албаны “Жеси” дуудлагатай нохойгоор хар тамхи, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг олж илрүүлэх, албаны “Пума” “Макс” дуудлагатай нохойгоор гэмт этгээдийг хөөн барих дасгалыг тус тус хийж, иргэд, олон нийтэд сонирхууллаа.