• Нүүр хуудас
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

ОЛОН НИЙТИЙН ЦАГДААГИЙН 36 АЖИЛТАН БЭЛТГЭГДЛЭЭ

2016-01-19
ОЛОН НИЙТИЙН ЦАГДААГИЙН 36  АЖИЛТАН БЭЛТГЭГДЛЭЭ

Тус төв нь “Олон нийтийн цагдаагийн ажилтан бэлтгэх” 6 дахь удаагийн сургалтыг 2015 оны 12 дугаар сарын 21-нээс 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл хугацаанд  амжилттай зохион байгууллаа.

Уг сургалтад Улаанбаатар хотын цагдаагийн газраас судлагдсан 36 иргэн хамрагдаж, гэрчилгээ гардан авсан бөгөөд өнөөдрийн байдлаар төв, орон нутгийн хэмжээнд 800 гаруй “Олон нийтийн цагдаагийн ажилтан” бэлтгэгдээд байна.

Олон нийтийн цагдаагийн ажилтан нь цагдаагийн байгууллагын алба хаагчдидтай хамтарч, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах чиглэлээр үүрэг гүйцэтгэхэд чиглэгдсэн мэдлэг, ур чадварыг олгох 100 цагийн сургалтыг зохион явуулсан.

Нийт төгсөгчдөд цаашдын ажил хөдөлмөрт амжилт хүсье.