• Нүүр хуудас
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН СУРГАЛТЫН НЭГДСЭН ТӨВӨӨС 2018 ОНЫ 01 ДҮГЭЭР УЛИРАЛД ЗОХИОН БАЙГУУЛСАН СУРГАЛТУУД

2018-04-10
ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН СУРГАЛТЫН НЭГДСЭН ТӨВӨӨС 2018 ОНЫ 01 ДҮГЭЭР УЛИРАЛД ЗОХИОН БАЙГУУЛСАН СУРГАЛТУУД

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны А/46 дугаар тушаалаар батлагдсан "Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын мэдлэг ур чадварыг дээшлүүлэх 2018 оны сургалтын нэгдсэн төлөвлөгөө"-ний дагуу 2018 оны 1 дүгээр улиралд 16 удаагийн 842 цагийн сургалтад Алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн 58 байгууллагын 577 алба хаагч, 163 иргэдийг сургалтад хамруулсан байна.

Гадаад хэлний "Абсолют" сургалтын төвд англи хэлний анхан, дунд шатны сургалтад цагдаагийн байгууллагын 40 алба хаагчийг хамруулжээ.

Мөн Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар төв, орон нутгийн цагдаагийн газар, хэлтсийн эрүүгийн мөрдөгч нарын ур чадварыг дээшлүүлэх сургалтыг Эрүүгийн цагдаагийн албатай хамтран 5 өдрийн хугацаатай вакумжуулан зохион байгуулж, 181 алба хаагчдыг хамруулсан байна. 

Түүнчлэн "Нийтийг хамарсан эмх замбараагүй байдал үүссэн үед цагдаа, дотоодын цэргийн байгууллагын үйл ажиллагаа" сэдэвт дадлага, сургуулилтыг Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албатай хамтран зохион байгуулж, 1356 алба хаагчийг оролцуулсан байна.