“ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙГ ХАРИУЦСАН АЖИЛТАНГ ЧАДАВХЖУУЛАХ НЬ” СЭДЭВТ МОДУЛЬ СУРГАЛТЫГ ХӨДӨЛМӨР ХАМГААЛАЛ, ХҮНИЙ ХӨГЖЛИЙН ТӨВТЭЙ ХАМТРАН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны А/91 дүгээр тушаалаар батлагдсан “Хууль зүй дотоод хэргийн салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дэд хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх төлөвлөгөөний хүрээнд Цагдаа дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвд 2018 оны 09 дүгээр сарын 26-наас 28-ны өдрүүдэд “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хариуцсан ажилтанг чадавхжуулах нь” сэдэвт модуль сургалтыг хөдөлмөр хамгаалал, хүний хөгжлийн төвтэй хамтран амжилттай зохион байгууллаа.
Дээрх сургалт нь цагдаа дотоодын цэргийн анги байгууллагын хэмжээнд анх удаагаа зохион явагдаж байгаа бөгөөд төв орон нутгийн цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан 47 алба хаагчидад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр ажиллах мэдлэг, дадлага олгох ач холбогдол бүхий сургалт боллоо.
Сургалтаар Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, түүний хэрэгжилтийг хангах талаар, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөл, ажилтан, Дотоод хяналтын журам, Үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэх үйл ажиллагаа, Галын аюулгүй байдлын ажиллагаа, Ажлын байранд эрсдэлийн үнэлгээ, Хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ зэрэг сэдэвүүдээр Хөдөлмөр хамгаалал хүний хөгжлийн төвийн захирал С.Дуламсүрэн, багш Ц.Энхбуян, Б.Сүмэрхүү нар хичээл сургалтыг орлоо.
Алба хаагчдын танхимын сургалтаар олж авсан мэдлэгийг бататгах үүднээс алба хаагчдыг 5 багт хувааж Галын аюулгүй байдлын ажиллагаа, Эмнэлгийн анхан шатны тусламжийн хичээлээр “Буухиа” тэмцээнийг зохион байгууллаа.
Сургалтанд хамрагдсан алба хаагчдаас суралцах хугацаандаа сургалтын төвийн дотоод журам болон цагдаагийн алба хаагчийн ёс зүйн хэм хэмжээг даган мөрдөж ажиллах талаар баталгаа авч ажиллаа.
Сургалтын хэлтсээс хичээл сургалт явагдах хугацаанд ирц, явц сургалтын чанарт хяналт тавин, удирдлага зохион байгуулалтаар хангаж ажилласан.