• Нүүр хуудас
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

“ХҮНИЙ ЭРХИЙН ЕРӨНХИЙ ОЙЛГОЛТ” СЭДВЭЭР АЛБА ХААГЧДАД СУРГАЛТ ОРУУЛЛАА.

2018-12-11

     Хүний эрх, эрх чөлөөг дээдлэн сахих нь бүх нийтийн аюулгүй байдал, энх тайвны үндэс болохыг тунхаглаж, Нэгдсэн Үндэсний Байгууллагын Ерөнхий Ассамблейгаас Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглал хэмээх баримт бичгийг 1948 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 217/А/III/ тогтоолоор Парис улсад батлан гаргасан. Үүнээс хойш жил бүрийн энэ өдрийг "Олон улсын хүний эрхийн өдөр” болгон дэлхий нийтээр тэмдэглэж өдгөө 70  дах жилтэйгээ золгож байна.

     Орон орны Хүний эрхийн байгууллагууд Олон улсын хүний эрхийн өдрийг Нэгдсэн Үндэсний Байгууллагаас гаргасан нэгдмэл уриан дор тэмдэглэж, сурталчилгааны өргөн хүрээтэй үйл ажиллагаа зохион явуулдаг. Энэхүү өдрийг тохиолдуулан ЦДЦСНТ-өөс хүний эрхийн сургагч багшаар бэлтгэгдсэн цагдаагийн дэслэгч П.Борхүү “Хүний эрхийн ерөнхий ойлголт” сэдвээр алба хаагчдад сургалт орууллаа.