• Нүүр хуудас
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН СУРГАЛТЫН НЭГДСЭН ТӨВ НЬ МОНГОЛ БАНКНЫ ОЛОН НИЙТИЙН БОЛОВСРОЛ МЭДЭЭЛЛИЙН ТӨВТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ БОЛЛОО

2019-03-03
        ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН СУРГАЛТЫН НЭГДСЭН ТӨВ НЬ МОНГОЛ БАНКНЫ ОЛОН НИЙТИЙН БОЛОВСРОЛ МЭДЭЭЛЛИЙН ТӨВТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ БОЛЛОО

 Монгол банкны олон нийтийн боловсрол мэдээллийн төв нь иргэдийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөрийн хүрээнд цагдаа дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвтэй хамтран ажиллахаар боллоо.Хамтын ажиллагааны хүрээнд тус төвийн алба хаагч нар эрдэнэсийн сантай танилцлаа.БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1983 оны 101 дүгээр тогтоолоор Улсын банкинд (хуучин нэрээр) “Үнэт зүйлс, эрдэнэсийн улсын фонд”-ыг тусгаарлан байгуулж байжээ. 1994 онд “Эрдэнэсийн сангийн тухай хууль” Улсын Их Хурлаар батлагдсан нь Улсын Эрдэнэсийн сангийн үйл ажиллагааг хуульчилж, түүний халдашгүй байдлыг баталгаажуулсан юм. Монгол Улсад банкны тогтолцоо үүсч бэхэжсэний 80 жилийн тэмдэглэлт ойг тохиолдуулан “Эрдэнэсийн сангийн үзмэр”-ийг байгуулж, Эрдэнэсийн санд хадгалагдаж буй үнэт зүйлийн дээжээс олон нийтэд дэлгэн үзүүлж эхэлжээ.

 ЭРДЭНЭСИЙН САНГИЙН ҮЗМЭРҮҮДЭЭС