• Нүүр хуудас
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

ХОГ ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2019-03-03
                                                 ХОГ ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

"Байгууллагын соёлыг төлөвшүүлэх”, “Эрүүл цагдаа” хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд алба хаагчдын ажиллах орчин нөхцлийг сайжруулах, эрүүл аюулгүй орчинд ажиллуулах, байгууллагын гадаад өнгө үзэмжийг нэмэгдүүлэх, ил задгай хог хаягдалгүй байлгах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор алба хаагч нар хог цэвэрлэгээний ажлыг зохион байгууллаа. Байгууллагын гадна орчин, нохойн байрны орчмын хатсан өвс, шарилжийг шатааж цэвэрлэх нь зоонозын халдварт өвчин болоод бусад төрлийн дамжуулагч өвчнөөс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой бөгөөд нийтийн эзэмшлийн зам талбайн бохирдол, хуримтлагдсан хог хаягдалыг цэвэрлэж 2 портер автомашин хогийг улаан чулуутын хогийн цэгт аваачиж хаяж ажиллалаа.