• Нүүр хуудас
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

МОНГОЛ БАНКТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2019-03-04
                       МОНГОЛ БАНКТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Монгол банкны олон нийтийн боловсрол мэдээллийн төвөөс алба хаагчдын эдийн засгийн боловсролыг нэмэгдүүлэх зорилгоор эдийн засгийн  сургалтыг үе шаттайгаар зохион байгуулж байгаа билээ. 2019 оны 03 сарын 04-нд  “Хувийн санхүүгийн төлөвлөлт” сэдэвт  сургалтыг Монгол банкны эдийн засагч, Д.Баттуул зохион байгуулж цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн албан хаагчид хамрагдлаа.

Уг сургалтын ач холбогдол нь хувь хүн  санхүүгийн үйлчилгээний талаархи өөрт хэрэгтэй мэдээллийг олж авах, олж авсан үнэн зөв мэдээллээ шийдвэр гаргах,сонголт хийхдээ оновчтой хэрэглэх, санхүүгийн зөв мэдлэг, чадвар хандлагыг  төлөвшүүлэхэд оршино.