• Нүүр хуудас
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

УЕП, ЦЕГ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД УЕП-ЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ТӨВ АРХИВЫН ТӨЛӨӨЛӨЛ ТӨВИЙН БОЛОН АРХИВЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАЖ, ХАРИЛЦАН ТУРШЛАГА СОЛИЛЦЛОО.

2019-03-22
УЕП, ЦЕГ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД УЕП-ЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ТӨВ АРХИВЫН ТӨЛӨӨЛӨЛ ТӨВИЙН БОЛОН АРХИВЫН  ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАЖ, ХАРИЛЦАН ТУРШЛАГА СОЛИЛЦЛОО.

Тус төвийн архивт хадгалагдаж байгаа цаасан суурьтай баримтуудыг цахим хэлбэрт шилжүүлэх ажлын явц, архивын өрөөнд суурилуулсан цаасан суурьтай хадгаламжийн нэгжийг эрсдлээс хамгаалах сүүлийн үеийн дэвшилтэд техниологи болох FM-200 маркын галын хийн хор болон архивын өрөөний тохижилттой Улсын Ерөнхий Прокурорын Эрүүгийн хэргийн төв архивын төлөөлөл танилцлаа.

Төлөөлөгчдөд Архивын ерөнхий газрын Мэргэжил, арга зүйн газрын ахлах мэргэжилтэн А.Болд “Архивын баримтын цахимжуулалт” сэдэвт сургалт орж, “Евро Азиа” ХХК-ий мэргэжилтэн FM-200 галын хийн хорны талаар мэдээлэл өгсөн.

Уг хийн хор нь өндөр дохиололын системд холбогдож хүнгүй үед өөрөө дулаан, утаа мэдэрч автоматаар ажилладаг, цахилгаан үл дамжуулах буюу дулааныг өөртөө шингээн задалдаг, гал унтраах ажиллагааны үед электрон тоног төхөөрөмжид нөлөө үзүүлдэггүй, бичиг баримтыг гэмтээдэггүй, гал унтраах ажиллагааны дараах нөхөн сэргээлтийн зардал бага, хүн болон амьтанд хор хөнөөлгүй, хүчилтөрөгчийн түвшинг бууруулдаггүй зэрэг давуу талтай сүүлийн үеийн дэвшилтэт тоног төхөөрөмж юм.

FM-200 галын хийн хорны төхөөрөмжийг музей, номын сан, галлерей, сервер болон компьютерийн өрөө, архивийн өрөө, трансформатор, эмнэлэгийн тоног төхөөрөмж бүхий өрөө тасалгаа, банкны агуулах, өрөө тасалгаануудад суурилуулах зориулалттай.

Төлөөлөгчид сургалтын төвийн үйл ажиллагаа болон албаны нохойн үзүүлэх тоглолтыг үзэж сонирхлоо.